Г.Дөлгөөн: “ТикТок” хийхэд заримдаа их ичнэ. Хүмүүс намайг хараад “Энэ нөгөө 44 удаа залгадаг гар байна” гэдэг болчихсон

Г.Дөлгөөн: “ТикТок” хийхэд заримдаа их ичнэ. Хүмүүс намайг хараад “Энэ нөгөө 44 удаа залгадаг гар байна” гэдэг болчихсон

Орчин үеийн залуус цахим сүлжээнд өдрөөс өдөрт идэвхжиж, дэлхийтэй хөл нийцүүлэн алхаж байна. Энэ хэрээр тэдний цар хүрээ тэлж, өөрсдийн гэсэн содон өнгө төрхийг бүтээж олноо танигдах болсон. ISee.mn сайтын энэ удаагийн SOCIAL ID буланд ТикТок-д 100 мянга гаруй дагагчтай Г.Дөлгөөн оролцлоо.

ВИДЕО:

-Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

Сайн байна уу. Намайг Гантулгын Дөлгөөнөө гэдэг. Одоо 21 настай. Ам бүл гурвуулаа амьдардаг. Ээж дүүгийн хамт. Дүү маань одоо зургаан настай. Одоогоор би найруулагчаар ажилладаг тэгээд давхар эндхийн менежер хийдэг.

Г.Дөлгөөн

-Таны тухайд тикток бичлэг хийдэг гэдгээр хүмүүс түлхүү таних байх л даа. Тэр талаараа ярихгүй юу? Яг хэзээнээс эхэлж тикток бичлэг хийж эхлэв?

-Хамгийн анхны тикток бараг 2017 онд байна уу даа тэндээс хийж эхэлсэн. Анх хийж болсон түүх маань их сонин л доо. Хэдэн найзуудтайгаа машинд нэгийгээ хүлээж байгаад тоглоом тоглож байсан юм гэтэл дундуур нь нэг сурталчилгааны зүйл явдаг даа. Түүн дээр дартал тикток татагдчихсан. Тэгээд сонирхоод юу гэдгийг ч мэдэхгүй нэг дуу нь дээр бичлэг хийгээд upload хийчихсэн чинь маргааш өглөө нь 500 гаруй зүрх авсан байхаар нь “Өө энэ яасан хөөрхөн юм гээд” сонирхоод хийж эхэлсэн дээ.

Г.Дөлгөөн

-Тиктокоос өөр төрлийн бичлэг хийдэг үү? Youtube-д хэр идэвхтэй вэ? энэ хоёрын ялгааг ер нь юу гэж боддог вэ?

Яахав өөр төрлийн бичлэг хийдэг. Гэхдээ youtube, tiktok чинь нэлээн хоёр өөр зүйл л дээ. Ялгаа ихтэй төрлүүд. Youtube-д голцуу зохиолын дагуу явдаг бол тиктокд чөлөөтэй өөрийнхөөрөө байж болохуйц хүссэнээ хийдэг. Тэр орон зайг ч сайтар мэдрүүлж чаддаг.

Г.Дөлгөөн

-Чиний “Би чам руу 44 удаа залгасан” гэх бичлэг их олонд түгсэн. Тэр бичлэгийн арын түүхийн талаар ярихгүй юу? Юунаас сэдэвлэж тийм бичлэг хийх болов?

Тийм. Тэр бичлэг их олонд хүрсэн бичлэг болсон санагдсан. Тэрнийг viral болох үед би яг дараа нь цэрэгт явж таарсан юм. Би сөрөг сэтгэгдэлд анх их эмзэг байсан л даа. Тйимээс тэрний сэтгэгдлийг харвал жаахан хэцүү байна байх гэж бодсон. Тикток хийх яахав хүмүүст их амархан харагддаг байхгүй юу. Гэхдээ жижиг жижиг асуудлууд их гарна. Заримдаа өөрөөсөө ичнэ. Өнцөг нь таарахгүй. Гэрэл нь болохгүй гээд л. Харин дээрх бичлэгийн хувьд би хэрэв найз охинтой байсан бол яах байсан бэ? Гэж бодож байгаад л хийчихсэн. Яагаад ч 44 удаа залгасан гэж орсон юм бүү мэд.

Г.Дөлгөөн