Украины Ерөнхийлөгч В.Зеленский орон нутгийн цагаар Лхагва гараг /2022.03.30/-ийн орой хийсэн мэдэгдэлдээ, “Оростой хийх хэлэлцээ үргэлжилж байгаа ч энэ нь зөвхөн үг" гэж мэдэгджээ.
Тэрээр, “Хэлэлцээрийн явц үргэлжилж байгаа, гэхдээ энэ нь тодорхой зүйлгүй зөвхөн үг хэллэг. ОХУ-ын цэргүүд Киев, Черниговт цэргийн ажиллагаагаа багасгана гэсэн нь Украины армийн ажлын үр дүн” гэжээ. Мөн В.Зеленский “Оросын цэргүүд Донбассын бүс нутагт шинэ дайралт хийхээр төвлөрч байгаа бөгөөд Украинчууд үүнд бэлэн байна. Бид юу ч өгөхгүй, газар нутгийнхаа метр бүрийн төлөө тэмцэх болно” гэжээ.
Тэрээр Украины зэвсэгт хүчний үйл ажиллагааг шүүмжлэхгүй байхыг олон нийтэд уриалаад, “Хэрэв хэн нэгэн нь манай цэргийнхэнд хэрхэн тулалдах, дайсны эсрэг хэрхэн зогсохыг зааж чадна гэж бодож байвал үүнийг хийх нь хамгийн зөв арга юм. Байлдааны талбарт гэртээ буйдан дээрээс эсвэл зугтсан аюулгүй газраас биш, харин жинхэнэ тулааны талбарт очиж, тулалдах чадвараа харуул. Хэрэв та үүнийг хийхэд бэлэн биш байгаа бол манай хамгаалагчдад ажлаа хэрхэн хийхийг зааж өгөх хэрэггүй" гэжээ.
Эх сурвалж: CNN