Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш (2026.10.16) нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн
- Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч байх;
- Хөдөө, орон нутагт зорчихдоо замын нөхцөл, цаг агаарын байдлыг сайтар тооцох;
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, шатахуун, дулаан хувцас, хүнс, анхны тусламжийн хэрэгслээ бэлтгэх;
- Цасан шуурганы үеэр хол замд гарахгүй байх, малчид малаа ойр бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
- Бэлтгэлээ сайтар базааж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаарай.