“Акуа гарден”-ы гэх тодотголтой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв

“Акуа гарден”-ы гэх тодотголтой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв

“Акуа гарден”-ы гэх тодотголтой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Тодруулбал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар “Акуа гарден”-ы гэх тодотголтой буюу “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалтай хэргийг Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор хэлэлцэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 2.1 болон 2.3-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Анхан шатны шүүхээс “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Харин хяналтын шатны шүүхийн 2026 оны тавдугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар магадлалыг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг өөрөө эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн юм.

Хяналтын шатны шүүхийн шийдвэртэй холбоотойгоор давж заалдах шатны шүүхээс хэргийг 2026 оны долдугаар сарын 08-ны өдөр дахин хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн билээ.