Украины төлөөлөгчдийн тэргүүн Оростой хийх Украины дараагийн шатны хэлэлцээ маргааш буюу 4 дүгээр сарын 1-нд онлайнаар үргэлжилнэ гэж мэдэгджээ.
Д.Арахамиа “Энэ долоо хоногт Туркт болсон хэлэлцээний үеэр Украины Ерөнхийлөгч В.Зеленский, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар уулзах цаг болсныг зарласан. Харин Оросын төлөөлөгчид юуны өмнө хоёр тал илүү баттай зөвшөөрсөн гэрээний төсөл хэрэгтэй байна гэсэн” гэжээ. Сонирхуулахад, Украины төлөөлөгчид дараагийн уулзалтаа хоёр улсын ерөнхийлөгч нарын хооронд хийхийг уриалсан. Харин одоогоор хоёр удирдагчийн албан ёсны уулзалтын тов гараагүй байгаа юм. Үүний зэрэгцээ Украины тал удирдагчдийн уулзалт Орос, Беларусийн нутаг дэвсгэрт хийхгүй гэж шаардаж байгаа юм.
Эх сурвалж: CNN