Конгод НҮБ-ын найман энхийг сахиулагч нисдэг тэрэгний ослоор амиа алджээ

Конгод НҮБ-ын найман энхийг сахиулагч нисдэг тэрэгний ослоор амиа алджээ

Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад алба хааж байсан НҮБ-ын найман энхийг сахиулагч нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн гэж тус байгууллагаас мэдээллээ.

Нисдэг тэрэг тус улсын Хойд Киву мужид тагнуулын үүрэг гүйцэтгэж байхдаа унажээ. Энэ долоо хоногийн эхээр Конго улсын арми болон "M23" гэх зэвсэгт бүлэглэлийн хооронд зэвсэгт мөргөлдөөн болсон байна. Амиа алдсан энхийг сахиулагчдын зургаа нь Пакистан, хоёр нь Серби болон Оросын цэрэг байжээ. Аврах багийнхан ослын газраас цогцсуудыг тээвэрлэж Хойд Киву мужийн төв Гома хотод хүргэсэн байна.

Нисдэг тэргийг "M23" бүлэглэл буудан унагасан гэж Конго улсын зэвсэгт хүчнээс мэдээлэв. Тус бүлэглэлийг хөрш Руандагийн арми дэмждэг гэж мэдэгдсэн ч Руандагаас үгүйсгэсэн. Ослын шалтгааныг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанаас үргэлжлүүлэн судалж байна. Монголын энхийг сахиулагчид 2002 оноос хойш Конго дахь "MONUSCO" ажиллагаанд оролцож байгаа билээ.