Уилл Смитэд сахилгын хэрэг үүсгэж, Академийн гишүүнээс түдгэлзүүлэх санал хураалт явуулахаар болжээ

Уилл Смитэд сахилгын хэрэг үүсгэж, Академийн гишүүнээс түдгэлзүүлэх санал хураалт явуулахаар болжээ

Даваа гарагт болсон Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр комедиан Крис Рок, Уилл Смитийн эхнэрийн талаар зохисгүй зүйл хэлсэн. Улмаар Уилл Смит тайзан дээр гарч Крис Рокийн нүүрийг алгадсан билээ.

Үүний дараа Уилл Смитыг Оскарын шагнал гардуулах ёслолыг орхиж явахыг хүссэн ч тэрбээр татгалзсан гэж Академиэс мэдэгдлээ. Мөн түүнд сахилгын хэрэг үүсгэсэн байна.

Академиэс гаргасан мэдэгдэлд “Захиргааны зөвлөл Уилл Смитийн хүнтэй зохисгүй харьцсан, зүй бус үйлдэл гаргасан, заналхийлэл үйлдсэн, Академийн ёс зүйн хэмжээг зөрчсөн хэргээр сахилгын хэрэг үүсгэсэн. Удирдах зөвлөл дөрөвдүгээр сарын 18-ны өдөр хуралдах бөгөөд түүнийг түдгэлзүүлэх, хөөх эсвэл бусад арга хэмжээг ч авч болно" гэж бичжээ. 

Тодруулбал, Уилл Смитийг Академийн гишүүнээс түдгэлзүүлэх санал хураалт явуулах аж. Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр болсон үйл явдалд Академийн зүгээс Крис Рок болон нийт үзэгчдээс уучлалт хүссэн. Крис Рокын хувьд Уилл Смитийн эсрэг цагдаад гомдол гаргаагүй бөгөөд Жада Пинкет Смитийг үс халцрах өвчтэй байсныг мэдээгүй гэжээ.

Эх сурвалж: BBC