“ОХУ Чернигов хот дахь цэргийн ажиллагаагаа багасана” гэж мэдэгдсэн ч цохилт зогсоогүй гэж Их Британийн БХЯ мэдэгдэв

“ОХУ Чернигов хот дахь цэргийн ажиллагаагаа багасана” гэж мэдэгдсэн ч цохилт зогсоогүй гэж Их Британийн БХЯ мэдэгдэв

Их Британийн Батлан ​​хамгаалах яам ОХУ-ын Украинд хийсэн халдлагын талаарх хамгийн сүүлийн үеийн тагнуулын мэдээг нийтэлжээ.   

Тус мэдээлэлд, Украины Чернигов хотын эргэн тойронд цэргийн ажиллагаагаа багасгана гэж Москва мэдэгдсэн ч "Оросын их хэмжээний буудлага, пуужингийн цохилтууд үргэлжилсээр байна" гэжээ. Мөн Оросын цэргүүд хотын зүүн болон баруун хэсэгт байр сууриа хадгалж байгаа тул ойрын өдрүүдэд Украины нийслэл Киев хотын захын хороололд "хүнд тулаан" өрнөх магадлалтай байгааг анхааруулсан байна. Харин Мариуполь хотод ширүүн тулаан үргэлжилсээр байгаа бөгөөд Украины цэргийн хүчнийхэн тус хотыг хяналтандаа байлгасаар байна гэж тус мэдээлэлд онцолжээ. 

Эх сурвалж: BBC