Даваа гараг/2022.03.28/-т болсон Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр комедиан Крис Рок, Уилл Смитийн эхнэрийн талаар тайзан дээр зохисгүй зүйлс хэлж, хариуд нь алгадуулсан үйл явдал болсон билээ.
Улмаар Академиэс Уилл Смитэд сахилгын хэрэг үүсгээд буй. Тэгвэл олны шүүмжлэлд өртсөн Уилл Смит, Крис Рок нар хоёулаа уучлалт гуйжээ.
Тодруулбал, Крис Рок “Хошин урлагийн жүжигчний хувьд аль шугамыг давж, алийг нь давж болохгүй талаар ойлголтгүй байж болно. Өчигдөр би байх ёсгүй шугамыг давжээ. Би Жада Пинкеттээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Смитийн гэр бүлийнхэнтэй болсон үйл явдал харамсалтай нь дэлхий нийтээр цацагдсан. Цаг хугацаа өнгөрөхөд энэ байдал өөрчлөгдөж, илүү сайхан болж чадна гэж найдаж байна” гэжээ.
Харин Вилл Смитийн хувьд тэрбээр өөрийн инстаграм хаяг дээрээ, “Хүчирхийллийн бүх хэлбэр нь хор хөнөөлтэй байдаг. Өчигдөр орой болсон Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр миний зан авир өршөөгдөхийн аргагүй байсан. Ингэж хошигнох нь миний ч ажлын нэг хэсэг байдаг ч Жадагийн эрүүл мэндийн байдлын тухай хошигнол тэвчихийн аргагүй байсан бол миний сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрсэн. Би чамаас олон нийтийн өмнө уучлалт гуймаар байна, Крис. Би шугамнаас гарсан, миний буруу байсан. Би ичиж байна. Мөн би Академи, шоуны продюсерууд, бүх оролцогчид болон дэлхий даяар үзэж байгаа бүх хүмүүсээс уучлалт гуйж байна. Би Уильямсын гэр бүл болон хаан Ричардын гэр бүлээсээ уучлалт гуймаар байна. Хүндэтгэсэн Вилл” гэжээ.