ОХУ-ын Батлан хамгаалах яам бүслэлтэд байгаа Украины Мариуполь боомт хотод өнөөдөр /2022.03.31/ өглөөнөөс эхлэн гал зогсоож, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг зөвшөөрчээ.
“Энэхүү хүмүүнлэгийн ажиллагааг амжилттай явуулахын тулд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар болон Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн шууд оролцоотойгоор явуулахыг бид санал болгож байна" гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Харин Украин энэ мэдэгдлийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа ажээ. Тэгвэл АНУ-ын Максар технологийн компанийн хиймэл дагуулаас авсан зургуудаас харахад Мариуполь хотын орон сууцны хороолол нуранги болж, хотын захад Оросын их бууны байрлалыг харуулсан байдаг.
Эх сурвалж: BBC