Украины жанжин штабаас өнөөдөр /2022.03.31/ хийсэн мэдэгдэлдээ, “Оросын арми Беларусьт дахин цугларч магадгүй байна” гэжээ.
Тодруулбал, “ОХУ-ын цэргийн техник хэрэгслийн хөдөлгөөн Беларусийн нутаг дэвсгэрт ажиглагдсан бөгөөд "магадгүй цэргийн анги нэгтгэлүүдийг дахин нэгтгэх, мөн Украинд ажиллагаа явуулж байгаа нэгтгэлийн хүн хүч, зэвсэг, техник хэрэгслийн алдагдлыг нөхөх, нөөц бүрдүүлэх гэж байна" хэмээн мэдэгдлээ.
Харин Их Британийн Батлан хамгаалах яамны өчигдөр /2022.03.30/ шинэчилсэн тагнуулын мэдээлэлд, “Оросын зарим анги Украинд болсон тулалдааны талбарт хүнд хохирол амссаны дараа Беларусь руу буцаж ирсэн. Беларусийн бүс нутаг нь Оросын цэргийн хүчний бааз байсаар байна. Орос улс их бууны болон пуужингийн цохилтдоо маневр хийж, үргэлжлүүлэн нөхөх болно” гэж мэдэгдсэн билээ. Мөн АНУ-ын Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Ж.Кирби, “Оросын цэргийн хүчний 20 орчим хувь нь Киевийн эсрэг хөдөлж, зарим нь Беларусь руу явж байгааг харсан” гэж мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: CNN