ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Армийг шинэ хүчээр сэлбэн бүрдүүлэх цэргийн ээлжит бүртгэл, цэрэг татлагын үйл ажиллагааг эхлүүлэх тухай зарлигт гарын үсэг зуржээ.
Цэрэг татлага 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ээс долдугаар сарын 15-ны хооронд үргэлжлэх бөгөөд 18-27 насны 134.500 хүнийг хамруулах аж. Мөн цэргийн алба хаах хугацаа нь дууссан цэргүүдийг чөлөөлсөн байна.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өмнө нь ОХУ-д 2022 оны хаврын цэрэг татлага өнгөрсөн оныхоос багасна гэж мэдэгдсэн. 2021 оны хаврын цэрэг татлагын үеэр 134650 хүн цэргийн албанд татжээ.
Хаврын цэрэг татлага нь Украинд явуулж буй ажиллагаатай ямар ч холбоогүй гэж тус улсын Жанжин штаб мэдэгдлээ. Мөн хугацаат цэргийн алба хаагчдыг дайны халуун цэг рүү явуулахгүй гэжээ.
Эх сурвалж: interfax