Оросын арми Хар тэнгисээс Одесса хотын дэд бүтцэд пуужингийн цохилт өгсөн гэж мэдэгдлээ

Оросын арми Хар тэнгисээс Одесса хотын дэд бүтцэд пуужингийн цохилт өгсөн гэж мэдэгдлээ

Сүүлийн хэдэн цагийн турш Оросын цэргүүд Одесса хотын дэд бүтцэд пуужингийн цохилт өгч эхэлсэн талаар Украины албаныхан мэдээллээ. Тэдний хэлж буйгаар Оросууд Хар тэнгисээс боомт хот руу цохилт өгч байгаа аж. Цохилтод хотын дэд бүтцийн байгууламжууд өртсөн гэж хотын удирдлагууд мэдэгдээд байна. Одесса нь Украины хамгийн олон хүн амтай гурав дахь хот бөгөөд Хар тэнгисийн хойд эрэгт байрладаг далайн боомт, тээврийн томоохон төв юм.

Эх сурвалж: BBC