Оросын цэргүүд Украины хойд нутгаас "бүрэн татагдсан" гэж Их Британийн БХЯ-наас мэдэгджээ

Оросын цэргүүд Украины хойд нутгаас "бүрэн татагдсан" гэж Их Британийн БХЯ-наас мэдэгджээ

Оросын цэргүүд Украины хойд нутгаас Беларусь болон ОХУ-ын нутаг руу “бүрэн татагдсан” гэж тагнуулын алба мэдэгдсэн талаар Их Британийн Батлан ​​хамгаалах яамнаас мэдээлжээ.  

Тус мэдээлэлд, мөн Оросын хэд хэдэн цэргийг Донбасс мужид байлдуулахаар удахгүй Украины зүүн хэсэг руу шилжүүлнэ. Учир нь ОХУ цэргийн ихэнх хүчнээ Украины зүүн зүгт байрлуулахад бэлэн болохоосоо өмнө их хэмжээний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд хойд зүгээс бөөнөөр нь шилжүүлэхэд дор хаяж долоо хоног шаардлагатай” гэжээ. Мөн Украины зүүн болон өмнөд хэсгийн хотууд руу Оросын цэргүүд буудах нь үргэлжилсээр байгаа бөгөөд тэд хяналтдаа байгаа Изиум хотоос урагш жаахан ахисан гэж тагнуулын мэдээнд дурджээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө