ОХУ галт тэрэгний буудал руу  пуужин харвасны улмаас 30 гаруй хүн амь үрэгдсэн гэж Украины тал мэдэгдлээ

ОХУ галт тэрэгний буудал руу пуужин харвасны улмаас 30 гаруй хүн амь үрэгдсэн гэж Украины тал мэдэгдлээ

ОХУ Краматорскийн галт тэрэгний буудал руу пуужин харвасны улмаас 30 гаруй хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархадсан талаар Украины албаныхан мэдээллээ.

Энэ талаар Украины төмөр замын дарга Олександр Камышин "Краматорск хотын галт тэрэгний буудал руу Оросууд нийт хоёр пуужин харвасан" гэв. Улмаар оршин суугчдыг хоргодох байранд нуугдахыг анхааруулжээ. Донецкийн амбан захирагчийн  хэлснээр тухайн үед галт тэргэнд олон мянган хүн суухаар цугларч байсан аж. Краматорск нь Украины зүүн нутгаас нүүлгэн шилжүүлэх гол замуудын нэг юм.

Эх сурвалж: BBC