Уилл Смитыг өнөөдрөөс эхлэн 10 жилийн турш Оскарын наадамд оролцох эрхийг хаслаа

Уилл Смитыг өнөөдрөөс эхлэн 10 жилийн турш Оскарын наадамд оролцох эрхийг хаслаа

Өнгөрсөн гуравдугаар сард болсон Оскарын кино наадмын үеэр шилдэг баримтат киноны шагналын эзнийг зарлахаар тайзан дээр гарсан комедиан Крис Рокийг Холливүүдийн од Уилл Смит алгадаж бүхнийг гайхшруулж байв. Тэгвэл түүний энэ үйлдэлтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн 10 жилийн турш Америкийн кино академиас зохион байгуулах бүх төрлийн арга хэмжээнд биечлэн эсвэл виртуал байдлаар оролцохыг хориглолоо.