Анх удаа энгийн иргэдээс бүрдсэн сансрын нислэг хийгдлээ

Анх удаа энгийн иргэдээс бүрдсэн сансрын нислэг хийгдлээ

Америкийн Axiom Space компани өчигдөр Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс анхны энгийн иргэдээс бүрдсэн бүрэлдэхүүнтэй Олон улсын Сансрын Станц руу нислэг үйлдэхээр төлөвлөжээ. 

Тодруулбал, Урьд өмнө нь сансрын нислэгүүд энгийн иргэдийг тээвэрлэхдээ үргэлж засгийн газрын буюу NASA-гийн нисгэгчтэй хмат нисдэг байжээ. Харин энэ удаагийн нислэг нь NASA-д ажилладаг байсан испани гаралтай америк нисгэгчээр удирдуулж байгаа аж. Нийтдээ найман өдрийн турш үргэлжлэхээр төлөвлөгдсөн бөгөөд хөлгийн ахмадаас бусад суудлууд тус бүр 55 сая ам.долларын үнэтэй аж. Амжилттай болбол дараагийн нислэгээ ирэх 2023 оны эхээр мөн ижил тооны бүрэлдэхүүнтэй зохион байгуулахаа Axiom Space компани мэдэгдлээ.