Макарив хотын 132 энгийн иргэний амь насыг Оросын зэвсэгт хүчин хөнөөсөн гэж мэдэгджээ

Макарив хотын 132 энгийн иргэний амь насыг Оросын зэвсэгт хүчин хөнөөсөн гэж мэдэгджээ

“Киев мужийн Макарив хотод Оросын цэргүүд 132 энгийн иргэнийг устгасан” гэж тус хотын захирагч В.Токар өнөөдөр /2022.04.09/ мэдэгджээ.

Тэрээр, “Орон нутгийн албаны хүмүүс цогцсуудыг цуглуулж, Оросын цэргүүд тэднийг буудсан. Мөн Макарив хотын бараг бүх дэд бүтэц сүйрсэн” гэж мэдэгджээ. Мөн В.Токар “Бид сар гаруй хугацаанд цахилгаан, ус, хий, утасны шугамгүй байна. Манай гэрт хэрэгцээт бараа ч байхгүй. Цаашлаад Макарив хот “эмнэлгийн сүйрэлд" орсон. Учир нь бүх эмч нарыг нүүлгэн шилжүүлсэн. Манай хотын ой мод болон сүйдсэн бүс нутгуудад мина ихтэй байгаа тул бид дэд бүтцээ бүрэн сэргээж эхлэхээс өмнө эхлээд эдгээр газруудыг минаас цэвэрлэх ажлыг хийх болно” гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: CNN