Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Киев хотод гэнэтийн айлчлал хийлээ

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Киев хотод гэнэтийн айлчлал хийлээ

Өчигдөр /2022.04.09/ Украины нийслэл Киев хотноо Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон урьдчилж мэдэгдэлгүй гэнэтийн айлчлал хийжээ.

Тодруулбал, тэрбээр тус улсын ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзаж, дайны нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцсон бөгөөд зэр зэвсгийн шинэ тусламж үзүүлэхээ амласан байна.  Үүнд нэмэлтээр 120 хуягт тэрэг, тэнгисийн довтолгооноос хамгаалах шинэ системийг нийлүүлэх бөгөөд эдийн засгийн хувьд мөн дэмжлэг үзүүлнэ гэжээ. Их Британийн ерөнхий сайд өөрийн цахим хуудаснаа, "Өнөөдөр би өөрийн найз ерөнхийлөгч В.Зеленскийтэй Киевд уулзаж Украин улсыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. ОХУ-ын харгис түрэмгийлэгчидтэй тэмцэж буйгаа илэрхийлж санхүү, зэр зэвсгийн шинэ тусламжаа  үзүүллээ” гэжээ.




Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө