В.Путин Украинд цэргийн ажиллагаа явуулах шинэ командлагчаа томилжээ

В.Путин Украинд цэргийн ажиллагаа явуулах шинэ командлагчаа томилжээ

“ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цэргийнхээ төлөвлөгөөг өөрчилж, Украин дахь дайныг удирдах шинэ генералыг томиллоо” гэж АНУ-ын албаны хүн мэдэгджээ.

Тодруулбал, ОХУ-ын Өмнөд цэргийн тойргийн командлагч Александр Дворниковыг Украин дахь Оросын цэргийн ажиллагааны командлагчаар томилсон байна. В.Путин 2015 оны есдүгээр сард Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын Засгийн газрыг дэмжихээр тус улс руу цэргээ илгээхэд Александр Дворников ОХУ-ын Сирид явуулж буй цэргийн ажиллагааны анхны командлагч байжээ. Тэрээр 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сарыг хүртэл Сири дахь цэргийн ажиллагааг Дворников командлах үеэр Оросын нисэх онгоцууд Ассадын дэглэм болон түүний холбоотнуудыг босогчдын хяналтад байгаа Алеппогийн зүүн хэсгийг бүслэн, хүн ам шигүү суурьшсан хорооллуудыг бөмбөгдөж, энгийн номхон иргэдийг ихээр хохироож байхад дэмжлэг үзүүлж байсан талаар CNN агентлаг онцолжээ. 

Харин одоо Александр Дворников Украины Донбассын бүс нутагт гол анхаарлаа хандуулж ажиллах аж. Учир нь Украины Жанжин штаб баасан гараг /2022.04.08/-т Оросын арми Украины хойд хэсгийн Сумы мужаас цэргээ татан дуусч, тус улсын зүүн хэсэгт цэргийн хүчээ нэмэгдүүлсээр байна гэж мэдэгдсэн билээ. 

Эх сурвалж: CNN