ФОТО: Харьковын зүүн талд Оросын цэргийн томоохон цуваа явж байгааг хиймэл дагуулын зурагт харуулжээ

ФОТО: Харьковын зүүн талд Оросын цэргийн томоохон цуваа явж байгааг хиймэл дагуулын зурагт харуулжээ

Сансар судлалын Максар технологийн компанийн хиймэл дагуулаас авч, дүн шинжилгээ хийсэн гэрэл зургуудад энэ сарын 08 /2022.04.08/ -ны өдөр Украины зүүн хэсгийн Велкий Бурлук хотоос өмнө зүгт 12 км-ын урттай цэргийн цуваа явж байгааг харуулжээ. 

Энэ хот нь Харьковын зүүн талд, Украины Оростой хиллэдэг хилийн ойролцоо байдаг байна. Харин тус цувааг "хуягт машинууд болон их буутай чирсэн ачааны автомашинууд, мөн туслах хэрэгслүүд" бүрдүүлж байгааг харуулжээ. Учир нь Украины албаныхан тус улсын зүүн хэсэгт томоохон байлдааны ажиллагаа явагдаж, Донбассын бүс нутаг руу Оросууд томоохон довтолгоо хийж, цохилтод өгөхөөр бэлдэж байж магадгүй. Учир нь Оросын цэргүүд хилийн цаана дахин цугларч, Харьков руу урагшлахаар төлөвлөж байна” гэж анхааруулж байгаа ажээ. 

Эх сурвалж: CNN

(Satellite image ©2022 Maxar Technologies)

(Satellite image ©2022 Maxar Technologies)