"Оросын арми Украины зүүн хэсэгт томоохон довтолгоо хийхээр төлөвлөж байна” гэж анхааруулжээ

"Оросын арми Украины зүүн хэсэгт томоохон довтолгоо хийхээр төлөвлөж байна” гэж анхааруулжээ

АНУ-ын Максар технологийн компанийн хиймэл дагуулаас авсан зургуудад энэ сарын 08 /2022.04.08/ -ны өдөр Украины зүүн хэсэг Харьков хотын ойролцоох Оростой хилийн орчимд 12 км-ын урттай тус улсын цэргийн цуваа явж байгааг харуулсан. Тус цуваанд "хуягт машин болон их буу чирсэн ачааны машинууд”  байна гэжээ.

Тэгвэл Украины албаныхан ширүүн тулаан үргэлжилж байгаа тус улсын зүүн хэсэгт Оросын томоохон довтолгоо болох гэж байгааг анхааруулсаар байна. Энэ талаар Украины Батлан ​​хамгаалахын тагнуулын тэргүүн хэлэхдээ, “Оросын цэргүүд хилийн цаана дахин цугларч байгаа бөгөөд зүүн хэсгийн Харьков хотыг чиглэн томоохон довтолгоо хийхээр төлөвлөж байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN