"Дайны гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлж, шийтгэх ёстой" талаар ярилцсан гэж В.Зеленский мэдэгджээ

"Дайны гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлж, шийтгэх ёстой" талаар ярилцсан гэж В.Зеленский мэдэгджээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өнөөдөр /2022.04.10/ Германы канцлер Олаф Шольцтой утсаар ярихдаа, “Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах. Мөн Украинд батлан ​​хамгаалах салбарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар ярилцсан” гэж мэдэгдлээ.

Тэрээр, “@OlafScholz-той утсаар ярьсан. Бид дайны гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдүүдийг илрүүлж, шийтгэх ёстойг онцолсон. Мөн бид Оросын эсрэг авах хориг арга хэмжээ, Украинд батлан ​​хамгаалах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар ярилцсан” гэж В.Зеленский албан ёсны твиттер хуудастаа бичжээ.

Эх сурвалж: CNN