Францын ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд Э.Макрон, Марин Ле Пен нар өрсөлдөнө

Францын ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд Э.Макрон, Марин Ле Пен нар өрсөлдөнө

Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат дөрөвдүгээр сарын 10-ны ням гарагт болсон бөгөөд урьдчилсан мэдээллээр, сонгуулийн ирц 75 орчим хувьтай байжээ. Тус сонгуульд Францын одоогийн Ерөнхийлөгч Э.Макрон 28,6 хувийн санал авч тэргүүлсэн бол, Марин Ле Пен 23,6 хувийн саналаар хоёрдугаарт бичигджээ. 

Иймд дөрөвдүгээр сарын 24-ны өдөр болох Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь үе шатанд Э.Макрон, Марин Ле Пен нар өрсөлдөхөөр болжээ. Мөн эхний шатны урьдчилсан дүн нийтлэгдсэний дараа явуулсан санал асуулгаас харахад энэ удаагийн сонгуульд Э.Макрон ялах төлөвтэй байгаа ажээ. 

Эх сурвалж: CNN