Эрээн хотод дөрвөн хүн хийнд хордож нас барсан хэрэг гарчээ

Эрээн хотод дөрвөн хүн хийнд хордож нас барсан хэрэг гарчээ

Энэ сарын 9-ны өдөр ӨМӨЗО Эрээн хотод дөрвөн иргэн хийнд хордож амиа алджээ. Тодруулбал, Хотын орон сууцны хороололын траншейд цэвэрлэгээ хийхээр орсон таван ажилтан хорт хийнд хордсон байжээ. Траншейд хамгийн сүүлд буусан хүн, эхний дөрвөн хүнийг унасан байхыг хараад амьсгалаа түгжин, гарч чадсанаар эмнэлэг дуудсан байна. Түргэн тусламж ирэхэд дөрвөн хүн хийнд хордож амиа алдсан байжээ. Цагдаагийн газраас хэргийг мөрдөн шалгаж байгаа аж. 




Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө