В.Зеленский Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейд үг хэлж, зэвсгийн тусламж хүснэ

В.Зеленский Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейд үг хэлж, зэвсгийн тусламж хүснэ

Өнөөдөр/25022.04.11/ Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейд онлайнаар оролцож үг хэлнэ. Энэ үеэр тэрбээр Өмнөд Солонгосоос зэвсгийн тусламж хүсэх төлөвлөгөөтэй байгаа талаар албаныхан мэдээлжээ.

Өнгөрсөн Баасан гараг/2022.04.08/-т Украины Батлан хамгаалахын сайд Олексий Резников Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Сух Вуктай утсаар ярьж, зэвсгийн тусламж хүссэн юм. Харин Солонгосын талаас тэдний хүсэлтээс татгалзаж, Украинд гол төлөв хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна. Солонгосын талаас “Украинд зэвсэг илгээх нь манай улсын аюулгүй байдал цэргийн бэлэн байдалд нөлөөлж болзошгүй” гэжээ.

Эх сурвалж: Aljazeera




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө