Чечений удирдагч Р.Кадыров “Оросын арми Украины бусад хот, тосгон руу довтолно” гэж мэдэгдэв

Чечений удирдагч Р.Кадыров “Оросын арми Украины бусад хот, тосгон руу довтолно” гэж мэдэгдэв

Чечений Бүгд Найрамдах Улсын тэргүүн Рамзан Кадыров “Оросын арми Киев болон Украины бусад хотод байлдааны ажиллагаа явуулна” гэж мэдэгджээ. Тэрбээр өөрийн Telegram сувагтаа нийтэлсэн видеонд энэ талаар ярьсан бөгөөд “Зөвхөн Мариуполь төдийгүй бусад газар, хот, тосгонд ч довтолгоо хийх болно" гэсэн байна.

Өнгөрөгч Баасан гараг/2022.04.08/-т АНУ-ын Максар технологийн компани Украины зүүн хэсэг Харьков хотын ойролцоо Оросын 12 км үргэлжилсэн цэргийн цуваа явж байгааг хиймэл дагуулын зургаар баталгаажуулсан юм. Цуваанд хуягт машин, их буу зэрэг байлдааны зэвсэг багтсан нь Оросын арми томоохон довтолгоо хийхээр зэхэж буйг харуулж байна хэмээн барууны орнууд үзжээ.

Эх сурвалж: Aljazeera




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө