Өөрсдийгөө төрийн албан хаагч гэж танилцуулсан этгээдүүд 20 метр төмөр гүүр хулгайлсан хэрэг Энэтхэгт гарчээ

Өөрсдийгөө төрийн албан хаагч гэж танилцуулсан этгээдүүд 20 метр төмөр гүүр хулгайлсан хэрэг Энэтхэгт гарчээ

БНЭУ-д 20 метр урт металл гүүрийг хулгайлж, төмрийн хаягдал болгон зарсан этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаагаа Энэтхэгийн цагдаагийн газар  мэдээлжээ. Тодруулбал, Өнгөрсөн долоо хоногт хэсэг этгээд төрийн албан хаагчийн дүрээр тус улсын Бихар мужийн Амиявар тосгоны дэргэд оршдог ашиглагдахаа больсон гүүрийг буулган ачиж явсан байна.

Тэд металл тастагч, хүнд машин техник ашиглан гүүрийг буулгахдаа нутгийн иргэдэд өөрсдийгөө Бихар мужийн усжуулалтын газрын ажилчид гэж танилцуулжээ. Энэтхэгт төмрийн хаягдал зарах нь ихээхэн ашигтай бизнест тооцогддог байна. Амиявар тосгоны гүүрийг 30-аад жилийн өмнө усны шуудуу дээгүүр байгуулж байжээ. Гэвч сүүлийн жилүүдэд шуудуу усгүй болсон тул гүүрийг ашиглахаа болиод байсан гэнэ.

Тосгоны иргэд өмнө нь гүүрийг буулгах хүсэлтээ мужийн захиргаанд гаргаж байсан юм байна. Тиймээс хүнд машин механизмтай хулгайч нар хоёр өдрийн турш ажиллаж, буулгасан гүүрээ ачаад явахад сэжиглээгүй гэнэ.

“Бид гүүрийг хулгайлсан этгээдүүдийн зарим нь хэн болохыг тогтоож, эрэн сурвалжилж байна. Тэд нийтийн өмчийн гүүрийг эвдэж сүйтгэсэн, хулгайлсан гэмт хэрэгт буруутгагдаж байгаа” гэж Бихар мужийн цагдаагийн албаны төлөөлөгч Субаш Кумар мэдэгджээ.




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө