Шинэ Зеланд улс Украинд туслахын тулд тээврийн онгоц болон ажилтнуудаа Европ руу илгээнэ гэжээ

Шинэ Зеланд улс Украинд туслахын тулд тээврийн онгоц болон ажилтнуудаа Европ руу илгээнэ гэжээ

Шинэ Зеланд улс “С-130H Hercules” тээврийн онгоц болон 50 туслах ажилтнаа ирэх Лхагва гараг /2022.04.13/-т хоёр сарын турш Европт байршуулна гэж Шинэ Зеландын засгийн газраас мэдэгджээ. Тус баг нь Европ орнуудаар явж, Украин руу тоног төхөөрөмж, хангамжийг илгээх боловч тус улс руу өөрөө орохгүй гэжээ. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Ж.Ардерн хэлэхдээ, “Шинэ Зеландын дэмжлэг нь дэлхийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой бөгөөд Оросын харгис хэрцгий түрэмгийллийг няцаахад Украины армид туслах явдал юм" гэжээ.

Эх сурвалж: CNN

 

 




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө