В.Зеленскийгийн 120 ам.долларын хувцаслалт цахим сүлжээний тренд сэдэв болов

В.Зеленскийгийн 120 ам.долларын хувцаслалт цахим сүлжээний тренд сэдэв болов

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Украинд гэнэтийн айлчлал хийсэн билээ. Түүнийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хүлээн авч уулзан, Киев хотын нөхцөл байдлыг танилцуулсан юм.

Энэ үеэр В.Зеленскийгийн өмссөн хувцас олны анхаарлыг татав. Тодруулбал, тэрбээр 386 украин гривенийн хүрэм, 1010 гривенийн өмд, 200 гривенийн подволк, 1959 гривенийн гутал өмсжээ. Эдгээр нь нийлээд 120 ам.доллар буюу 363 мянган төгрөг болж байгаа юм.

Твиттер сүлжээнд түүний хувцаслалтыг “Iron man suit”, "The Zelensky collection" гэж нэрлэх тренд ч бий болсон байна.  

 




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө