ВИДЕО: Кристиан Рональдог хөгжөөн дэмжигчийн гар утсыг эвдэлсэн шалтгаанаар цагдаа нар шалгаж байна

ВИДЕО: Кристиан Рональдог хөгжөөн дэмжигчийн гар утсыг эвдэлсэн шалтгаанаар цагдаа нар шалгаж байна

Хөлбөмбөгчин Кристиан Рональдог өнгөрөгч бямба гарагт болсон Манчестер Юнайтед болон Эвертон клубүүдийн хоорондын тоглолтын дараа хөгжөөн дэмжигчийн гар утсыг эвдсэн шалтгаанаар шалгаж байгаа талаар албаныхан мэдээлжээ.

Тус тоглолтод Манчестер Юнайтед баг 1:0 харьцаагаар хожигдсон бөгөөд агуу хөлбөмбөгчин талбайгаас гарч явах үедээ хөгжөөн дэмжигч хүүгийн утсыг цохин унагааж байгаа бичлэг цахимд нийтлэгджээ. Иймд хууль хяналтын байгууллагаас хяналтын камерын бичлэгийг шалгаж гэрчүүдээс мэдүүлэг авах ажлыг зохион байгуулж байгаа аж. Харин К.Рональдо өөрийн цахим хуудсаараа дамжуулан уучлалт гуйж хүүг зөвшөөрвөл дараагийн тоглолтдоо урьжээ.

ВИДЕО:

 




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө