Беларусийн Хилийн хороо өнгөрөгч шөнө /2022.04.11-12/ “Польшийн цэргийн албан хаагчид Беларусийн автозамын “Песчатка боомт” руу гал нээж, Беларусийн хилчдийн нүдийг хурц гэрлээр сохлохыг оролдсон" гэж мэдэгджээ.
Мөн “тус үйлдлийг нь хяналтын камерт буулгасан. Беларусийн хилийн отрядынхан нутаг дэвсгэрт шалгалт хийх явцад хилийн орчимд төмөр бөөрөнхий зүйл илэрсэн. Өмнө нь үүнтэй төстэй байдлаар Беларусийн хилийн постыг Польшийн нутаг дэвсгэрээс буудаж байсан” гэж Беларусийн хилийн хорооноос мэдэгджээ. Харин зарим эх сурвалжууд Беларусийн хилийн хорооны нийтэлсэн бичлэгээс харахад тус төмөр бөөрөнхий зүйлийг “чавх”-аар харавсан байна гэжээ. Сонирхуулахад, Беларусь улс нь ОХУ-ын цэргүүдийг өөрсдийн газар нутгаар дамжуулан Украин руу нэвтрүүлсэн хэмээн буруутгагдан Олон улсын хоригт ороод байгаа юм.
Эх сурвалж: Varlamov news