Монгол бүсгүй Өмнөд Солонгосын BTS хамтлагийн шинэ дууны клипэнд хамтарч ажиллахаар болжээ

Монгол бүсгүй Өмнөд Солонгосын BTS хамтлагийн шинэ дууны клипэнд хамтарч ажиллахаар болжээ

Дэлхийн хөгжмийн ертөнцөд цахиур хагалж буй BTS хамтлагийн шинэ дууны клипэнд “make up artist” Монгол бүсгүй н.Отгонжаргал хамтран ажиллахаар болжээ. Тэрбээр өмнө нь тус хамтлагийн “On” дууны клипний зураг авалтад ажиллаж байсан юм.

BTS хамтлаг хамгийн сүүлд “Butter” дуугаараа фенүүдтэйгээ уулзсан. Шинэ дуу гаргалгүй нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа тул энэ удаагийн эргэн ирэлт фенүүдийнх нь дунд маш том хүлээлт үүсгээд байгаа юм.