"Оросын эвдэрсэн байлдааны хөлөг онгоц одоо далайд хөвж байна" гэж Пентагон мэдэгджээ

"Оросын эвдэрсэн байлдааны хөлөг онгоц одоо далайд хөвж байна" гэж Пентагон мэдэгджээ

Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Ж.Кирби CNN агентлагт өгсөн ярилцлагадаа, “Оросын тэнгисийн цэргийн “Москва" хөлөг онгоцонд "дэлбэрэлт" болсон гэж мэдэгдсэн ч хөлөг пуужинд оногдсон эсэхийг АНУ одоогоор дүгнэж чадахгүй байна” гэжээ.

Тэрээр, “Бид тэнд юу болсныг сайн мэдэхгүй байна. Гэхдээ усан онгоцонд их хэмжээний хохирол учруулсан дор хаяж нэг дэлбэрэлт болсон. Одоо тус онгоц зүүн зүг рүү чиглэж байна гэж бид бодож байна. Энэ нь тус онгоцыг Севастопольд засварт оруулах гэж байж магадгүй юм” гэжээ.  Мөн Ж.Кирби “дэлбэрэлт болох үеэр хөлөг онгоц Оросын өөр хэд хэдэн хөлөг онгоцтой хамт Одесса хотоос өмнө зүгт ойролцоогоор 96 км-ын зайд ажиллаж байсан. Харин дэлбэрэлт маш хүчтэй байсан тул түүний эргэн тойронд байгаа тэнгисийн цэргийн бусад хөлөг онгоцууд түүнд туслахыг оролдсон ч чадаагүй. Одоо тэр Хар тэнгисийг гатлахаар явж байна. Үүнийг бид чинээгээрээ хянахыг хичээж байна” гэжээ. 

Эх сурвалж: CNN