Дайны 50 дахь өдөр Украины зүүн хэсэг Киев болон Херсон хотод дэлбэрэлт болсоор байна. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Орос улс нефть, байгалийн хийн экспортын чиглэлээ Ази руу шилжүүлнэ гэж мэдэгджээ. Учир нь Европын орнууд Оросын хий, нефтээс холдож зах зээлийг тогтворгүй болгож байна гэж тэрээр анхааруулсан байна. Үүний зэрэгцээ Украины Ерөнхийлөгч В.Зеленский Оросын нефтийг худалдан авсаар байгаа Европын орнуудыг “бусдын цусаар мөнгөө олж байна” хэмээн буруутгаж, Герман, Унгарыг онцлон дурдсан байна.
Эх сурвалж: BBC