“Украины өмнөд хэсгийн Херсон мужид олзлогдсон Орос, Украины цэргүүдийг солилцсон” гэж Украины зэвсэгт хүчнийхэн мэдээлжээ. Олон нийтийн сүлжээнд Оросын дөрвөн хоригдлыг эрчимтэй хэлэлцээ хийсний дараа Посад-Покровске тосгонд Украины таван цэргийн албан хаагчаар сольсон гэж бичжээ. Оросууд дайны эхэн үед Херсон хотыг хяналтдаа авсан гэж мэдэгдсэн ч Украин газар нутгийнхаа зарим хэсгийг эргүүлэн авсан гэж Пентагон хэдэн долоо хоногийн өмнө мэдээлсэн билээ.
Эх сурвалж: BBC