Украины нийслэл Киев хотод хүчтэй дэлбэрэлт болж, агаарын цохилтын дуут дохио дуугарч эхэлсэн талаар барууны томоохон хэвлэлүүд мэдээллээ.
Украины эрх баригчид энэ сарын эхээр Оросын цэргүүд тус улсын өмнөд болон зүүн хэсгээс гарсны дараах хамгийн том дэлбэрэлт боллоо гэсэн байна. Одоогоор дэлбэрэлтийн улмаас учирсан хохирлын талаар тодорхой мэдээлэл гараагүй байна. Гэсэн хэдий ч Киевийн зарим хэсэгт цахилгаан тасарсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Эх сурвалж: Aljazaare