Казахстан Улс хилийн авто замын боомтын зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа энэ сарын 11-ний өдрөөс эхлэн цуцлав. Ингэснээр гадаад иргэд тус улс руу хилийн авто замын боомтоор нэвтрэх боломжтой болжээ.
0-5 насны хүүхдээс бусад гадаадын иргэд коронавируст халдвар /Ковид-19/-ыг илрүүлэх бх-ПГУ шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагатай гэж ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.