ЗГ: Ажилтны төлдөг НДШ-ийн 50 хувийг 2022 он дуустал сар бүр буцаан олгоно

ЗГ: Ажилтны төлдөг НДШ-ийн 50 хувийг 2022 он дуустал сар бүр буцаан олгоно

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох сайд нар танилцуулж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоон хоногт болсон жагсаалын үеэр иргэдийн тавьсан шаардлагуудын нэг болох нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр "Төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагаас бусад аж ахуйн нэгжүүдийн ажилтан төлдөг НДШ-ийн 50 хувийг он дуустал сар бүр төрөөс буцаан олгох зарчмын шийдлийг Засгийн газар гаргаж байна. Энэ бол хүнд үеийг давахад инфляцтай уялдуулсан арга хэмжээ юм.

НДШ-ийн асуудал хүнд байдалд орчихсон байгаа учир багц асуудлыг Засгийн газраас УИХ-тай ярьж, хувийн тэтгэврийн сан, хуримтлалын нэгдсэн сан зэрэг  олон асуудал дээр Нийгмийн даатгалын санг бодитоор мөнгөжүүлэхтэй холбоотойгоор авч үзэх шаардлага үүсэж байна. Дунд хугацаанд реформ хийх энэхүү асуудлыг УИХ-тай хамтарч яаралтай шийдэх нь зүйтэй" гэлээ Үргэлжлүүлэн Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа “Иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан авна. Хувиараа НДШ төлөгч нарт мөн адил буцаан олголт өгнө. Энэ нь түр зуурын арга хэмжээ. Харин Эрүүл Мэндийн Даатгалын шимтгэлд өөрчлөлт ороогүй" гэлээ.




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө