Оросын цэргүүд Мариупольд үлдсэн хүмүүст "хөдөлгөөний үнэмлэх" олгож эхэлсэн гэж тус хотын даргын зөвлөх мэдэгджээ. Тэрбээр "Олон зуун иргэн хөдөлгөөний үнэмлэх авахын тулд оочерлож, дараалалд зогсохгүй бол ирэх долоо хоногт хотын дүүргүүдийн хооронд нүүдэллэхээс гадна гудамжинд гарах боломжгүй болно" гэж Telegram сувагтаа бичжээ.
Оросын арми Мариуполь хотын ихэнх хэсгийг хяналтандаа авсан гэж мэдэгдэж байгаа бөгөөд Украины цэргүүд тус хотод байх гангийн үйлдвэр хэмээх өргөн тархсан аж үйлдвэрийн бүсэд хоригдож байгаа юм. Оросын албаны хүмүүс өчигдөр /2022.04.17/ тэднийг бууж өгвөл амь насыг нь өршөөхийг санал болгосон ч тэд зэвсэгээ хаяж, бууж өгөөгүй байгаа аж.
Эх сурвалж: BBC