Сөүл-Улаанбаатар чиглэлд БНСУ-ын “Korean Air”, “Asiana Airlines” авиа компаниуд нислэг үйлдэг байсан. Тэгвэл ирэх зургадугаар сард тус улсын “JEJUair”, “T’way Air” компаниуд мөн Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэг үйлдэхээр болжээ.
Тус улсын Газар, дэд бүтэц, тээврийн яамны мэдээлснээр “T'way Air” компани Улаанбаатар чиглэлд долоо хоногт гурван удаа, “JEJU air” нь долоо хоногт дөрвөн удаа нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж. “T'way Air”-ийн удирдлагууд “Манай компани Инчон-Улаанбаатар чиглэлийн анхны хамгийн хямд өртөгтэй тээвэрлэгч болох болно” гэжээ. Одоогоор компаниудын нислэгийн тийзний үнэ зарлагдаагүй байна.
Эх сурвалж: Кorea.kr