ФОТО: Оросын тэнгисийн флотын "Москва" хөлөг сүйрч байгаа гэрэл зургийг нийтэд дэлгэжээ

ФОТО: Оросын тэнгисийн флотын "Москва" хөлөг сүйрч байгаа гэрэл зургийг нийтэд дэлгэжээ

Оросын тэнгисийн флотын хамгийн том “Москва” хөлөг дээр өнгөрсөн долоо хоногт Хар тэнгист живсэн. Учир нь ОХУ-ын тал тус хөлөг дээр сум дэлбэрч, гал гарсан гэж тайлбарлаж байгаа юм.

Харин Украины тал пуужин харваж тус хөлөгт цохилт өгсөн гэж мэдэгдсэн. АНУ-ын албаны хүн өнгөрөгч бямба гарагт CNN агентлагт ярилцлага өгөх үеэрээ “Москва” хөлөг онгоц Украины “Далайн ван” хэмээн нэрлэдэг хоёр пуужинд оногдож, сүйрсэн гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр /2022.04.18/ Хар тэнгисийн ёроол сүйрч, живсэн “Москва” хөлөг онгоцны сүйрэх үеийн гэрэл зургийг дэлгэжээ. Тодруулбал, зурагт тус хөлгийн удирдлагын цамхаг сүйдэж, их хэмжээний утаа гарч, эцэст нь сүүл хэсгээрээ усанд автаж, сүйрч байгаа зургийг нийтэлжээ.

Эх сурвалж: Varlamov news




Өнөөдөр бар өдөр

17 цагийн өмнө