Оросууд нэг шөнийн дотор 315 байд цохилт өгсөн гэж ОХУ-ын хэвлэлүүд мэдээлж эхэлжээ

Оросууд нэг шөнийн дотор 315 байд цохилт өгсөн гэж ОХУ-ын хэвлэлүүд мэдээлж эхэлжээ

ОХУ-ын төрийн мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн шөнө цэргийнхэн Украины нийт 315 объектод цохилт өгч, хэд хэдэн хотыг бөмбөгдсөн гэж өнөөдөр /2022.04.18/мэдээлжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам ойрын тусгалтай баллистик пуужин болох "Искандер”-аар нэг шөнийн дотор Украин дахь зэвсэг, цэргийн хэрэгслийн дөрвөн агуулахыг устгасан гэж Оросын төрийн мэдлийн ТАСС агентлаг мэдээлжээ. Тодруулбал, ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч И.Конашенков “Агаараас хөөргөсөн өндөр нарийвчлалтай пуужин шөнийн цагаар Украины цэргийн 16 объектыг устгасан" гэж мэдэгджээ. Мөн Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүд Украины хоёр сөнөөгч онгоцыг устгасан гэж тэрээр нэмж хэлжээ. Харин түүний мэдээллийг BBC агентлаг бие даан шалгаж чадаагүй байгаа талаараа дурдсан байна. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бар өдөр

17 цагийн өмнө