ОРОСЫН LIVE JOURNAL: Монголын арми жижигхэн бөгөөд Зөвлөлтийн үеийн хуучирсан зэвсгээр тоноглогдсон

ОРОСЫН LIVE JOURNAL: Монголын арми жижигхэн бөгөөд Зөвлөлтийн үеийн хуучирсан зэвсгээр тоноглогдсон

Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн твиттер хуудастаа “russian.livejournal” гэх блог сайтад гарсан Монголын талаарх нийтлэлийг “ОХУ-д ямар нэг ялалт заавал хэрэгтэй болоод байна. Ялахад амархан, сул дорой хөрш бол Монгол юм" гэх тайлбартайгаар жиргэсэн нь олны анхаарлыг татаад байна.

“Livejournal”-ийг Америкийн программист Брэд Фицпатрик 1999 оны 4-р сарын 15-нд нээж байжээ. Харин 2007 онд Оросын хэвлэл мэдээллийн “SUP Media” компани уг үйлчилгээг худалдан авсан байна. Бусад нийгмийн сүлжээний нэгэн адил олон нийтийн зүтгэлтнүүд уг сүлжээг ашигладаг. Мөн улс төрийн шинжээчид олон улсын тавцанд өрнөж буй асуудлаар тайлбар хийх зорилгоор ашигладаг байна.

Тэгвэл “Livejournal”-д гарсан тус нийтлэлд:

“Хил орчмын орнуудаас аль нь дараагийн нэн яаралтай цэрэггүйжүүлэх ёстой улс вэ гэдэг нь маш хэцүү асуудал. Гэвч тийм ч олон сонголт байхгүй. Тухайлбал,

  • Балтын орнууд, Польш: НАТО-гийн гишүүн
  • Финлянд: Тун удахгүй НАТО-д элсэнэ
  • Беларусь: Де факто
  • Азербайжан:НАТО-ийн гишүүн,
  • Хятад, АНУ - тайлбар байхгүй;
  • Япон-Тэнгийн цэргийн хүчин нь юутай ч зүйрлэшгүй.

Ингээд Норвеги, Гүрж, Казахстан, Монгол улсууд үлдэнэ. Эдгээрээс Монгол Улс хамгийн сул армитай. “Global Firepower” индексээр тус улс 142-оос 101-д бичигдэж байна. Вьетнамын дайны үеийн албан ёсны оролцоог тооцохгүй бол тус улс бараг 80 жил тулалдаагүй. Монголын арми жижигхэн бөгөөд ихэвчлэн Зөвлөлтийн үеийн хуучирсан зэвсгээр тоноглогдсон.

Хэн нэгэн Оросын төлөвлөгөөг илэрхийлэхийн тулд түрүүлж алхам хийх шаардлагатай байсан бөгөөд энэ хүндтэй үүргийг сенаторуудын нэгэнд даатгажээ. Тодруулбал, Холбооны зөвлөлийн орлогч дарга Константин Косачев саяхан “Америкийн био-лабораториудыг Украинаас Монгол руу нүүлгэн шилжүүлнэ” гэж мэдэгдсэн билээ” гэжээ. Харин түүний жиргээний дор Монгол Улсаас АНУ-д суух элчин сайд асан Ё.Отгонбаяр “Гэхдээ Оросын хэвлэлийн орчинд дайнтай холбогдуулан элдэв “жингоист” үзэгдэл их гарч буй тул их цочирч харайлдах хэрэггүй буй заа” гэжээ.




Өнөөдөр бар өдөр

17 цагийн өмнө