"Львов хот пуужингийн цохилтод өртөж долоон хүн амиа алдсан" гэж мэдэгджээ

"Львов хот пуужингийн цохилтод өртөж долоон хүн амиа алдсан" гэж мэдэгджээ

Украины баруун захын Львов хотод өнөөдөр /2022.04.18/ болсон агаарын довтолгооны улмаас амиа алдагсдын тоо долоод хүрлээ гэж Львов мужийн дарга М.Козицкий дөнгөж сая хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Тэрээр, “Оросууд дөрвөн пуужин харвасаны гурав нь агуулах, нөгөө нь автомашины засвар үйлчилгээ хийж байсан гараашыг оносон” гэжээ. Мөн тэрээр "урьдчилсан мэдээллээр пуужингууд Каспийн тэнгисийн чиглэлээс онгоцноос харвасан" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бар өдөр

17 цагийн өмнө