Оросын пуужин авто засварын газрыг онож, 40 орчим автомашин сүйдсэн гэж мэдэгджээ

Оросын пуужин авто засварын газрыг онож, 40 орчим автомашин сүйдсэн гэж мэдэгджээ

Львов хотын дарга А.Садовый хэлэхдээ, “Оросууд өнөө өглөө тус хотод пуужингийн цохилт өгсний улмаас мөргөлдөөнтэй бүс нутгаас нүүлгэн шилжүүлсэн Украинчууд амьдардаг ойролцоох зочид буудлын цонх хагарсан” гэжээ. Мөн тэрээр, “Өнөөдөр өглөө Оросын арми Львов дахь Украины цэргийн байгууламжууд болон автомашины дугуй үйлчилгээний цэгт цохилт өгсний улмаас зургаан хүн амиа алдаж, 11 хүн шархдаад байна” гэж Садовый мэдэгдэв. Харин пуужингийн цохилтод өртсөн авто засварын газар байсан 40 орчим автомашин эвдэрч, сүйдсэн гэж тэрээр олон нийтийн сүлжээнд эвдэрсэн тээврийн хэрэгслийн зургийг нийтэлжээ.

Эх сурвалж: BBC

4-р сарын 18-нд Украины Львов хотод болсон цэргийн цохилтын голомтод гал сөнөөгчид ажиллаж байна