“Оросууд даваа гарагт фронтын шугамыг давах оролдлогыг эхлүүлсэн” гэж Украины тал мэдэгджээ

“Оросууд даваа гарагт фронтын шугамыг давах оролдлогыг эхлүүлсэн” гэж Украины тал мэдэгджээ

Украины Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Данилов, “Оросын арми Украины фронтын шугамыг гурван бүс нутагт нэвтлэх оролдлогыг эхлүүллээ. Өчигдөр /2022.04.18/ Луганск, Донецк, Харьков мужуудын бараг бүх фронтын дагуу булаан эзлэгчид манай хамгаалалтыг сэтлэхийг оролдсон. Аз болоход манай арми тэсч байна. Гэвч тулаан үргэлжилсээр, бид газар нутгаа бууж өгөхгүй байгаа бөгөөд идэвхтэй үе шатыг эхлүүлэх оролдлого  өглөө эхэлсэн” гэжээ.

Эх сурвалж: CNN

Олон нийтийн сүлжээнд байршуулсан видео бичлэгээс харахад Оросын цэргийн машинуудын урт цуваа Оросын хилээс холгүй Изиум хот руу чиглэн явж байжээ. Мөн машинууд Харьков мужийн Купянск хотын дундуур явж байгаа харагдсан байна.