“Хүн Аалз” киног 292 удаа үзэж Гиннесийн дээд амжилт тогтоожээ

“Хүн Аалз” киног 292 удаа үзэж Гиннесийн дээд амжилт тогтоожээ

Өнгөрөгч 2021 онд нээлтээ хийж дэлхий дахинд шуугиан тариад байсан "Spider-Man: No Way Home" киног АНУ-ын Флорида мужид амьдардаг Рамиро Аланис гэх залуу 292 удаа үзэж, Гиннесийн дээд амжилтыг тогтоожээ.

Тэрбээр 2019 онд "Avengers: Endgame"-ийг 191 удаа үзэж мөн Гиннесийн номонд “нэг киног хамгийн олон удаа үзсэн” гэх төрлөөр бичигдэж байсан ч түүний амжилтыг өөр нэгэн эвдэж байжээ.

Тиймээс “Хүн аалз” киног өөрийн дээд амжилтаа эргүүлэн авахдаа ашиглаж нийт 30 өдрийг зарцуулан тус киног үзсэн байна. Түүний худалдан авсан кино тасалбарын үнэ 3400 ам.доллар болсон аж.