Мариуполь хотод "харгислал өөрчлөгдөөгүй" хэвээр байна гэж В.Зеленский мэдэгджээ

Мариуполь хотод "харгислал өөрчлөгдөөгүй" хэвээр байна гэж В.Зеленский мэдэгджээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр /2022.04.20/ үг хэлэхдээ, Оросын арми дэлхийн хамгийн зэрлэг, хүнлэг бус арми гэж түүхэнд мөнхөд бичигдэнэ. Учир нь Олон улсын конвенцоор хориглосон бүх төрлийн зэвсгээр энгийн иргэдийг онилон хороож, орон сууцны барилгуудыг сүйтгэсэн. Иймд ОХУ-ыг бузар муугийн эх үүсвэр гэж түүхэнд тэмдэглэх болно” гэжээ. 

Мөн тэрээр, “Харьков, Донбассын бүс нутгийг чиглэсэн Оросын галын эрч хүч нилээд нэмэгдсэн. Мариуполь хотод байдал өөрчлөгдөөгүй, харгислал үргэлжилж байна. Оросын арми Мариуполь хотоос нүүлгэн шилжүүлэх коридоруудыг хааж байна. Мариуполийг хамгаалж байгаа Украины зэвсэгт хүчинд хүндэтгэл үзүүлэх зарлигт би гарын үсэг зурсан” гэж нэмж хэлжээ. 

Эх сурвалж: CNN