ECONOMIC TIMES: Энэтхэг улс Монголын сансар огторгуй, эрчим хүчний бүтээн байгуулалтад тусламж үзүүлэхээ баталгаажууллаа

ECONOMIC TIMES: Энэтхэг улс Монголын сансар огторгуй, эрчим хүчний бүтээн байгуулалтад тусламж үзүүлэхээ баталгаажууллаа

Энэтхэг улсын Засгийн газар манай улсад сансар огторгуй, харилцаа холбоо, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтад тусламж үзүүлнэ гэдгээ баталсан талаар “Economic Times” мэдээлжээ. Уг мэдээллийг орчуулан хүргэж байна.

Энэтхэг улс Монгол Улсад сансар огторгуй, харилцаа холбоо, эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг түргэвчлэх зэрэгт тусламж үзүүлэхээ баталлаа. Өнгөрсөн долоон хоногт АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын дэд сайд Викрам Мисри Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхах үеэр “Энэтхэгийн тусламжаар баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг цаг тухайд нь дуусгах баталгааг өгсөн” байна.

Монголын Дорноговь аймагт 1,2 тэрбум ам.долларын өртөг бүхий 1.5 сая МТА газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр баригдах гэж буй. “Engineers India Limited” төслийн хүрээнд уг үйлдвэрийг барих бөгөөд энэ оны эцэс гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын хэрэгцээний 75 хувийг хангана. Мөн Энэтхэг улс Монголын уул уурхайн баялгаа тээвэрлэхэд дөхөм болгож төмөр зам, эрчин хүчний дэд бүтцээ байгуулахад нь тусалж байгаа албаныхан мэдээлэв. Монгол Улс ураны ихээхэн хэмжээний ордтой. Хоёр улсын холбогдох агентлагууд цөмийн энергийн салбарт хамтран ажиллах ажлын хэсэг байгуулжээ.

Эх сурвалж: Economictimes